Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1644-6621
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Бага насны хүүхдийн хүмүүжил боловсрол

  • Home
  • Жирэмслэлт ба хүүхэд бойжуулах
  • Бага насны хүүхдийн хүмүүжил боловсрол

Бага насны хүүхдийн хүмүүжил боловсрол

01Бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх, боловсрол олгох

Бага насны хүүхдүүд бага сургуульд элсэн суралцахаас өмнө, ясли, цэцэрлэгт сурч хүмүүжих эрхтэй.

(1)Ясли, цэцэрлэг

  • Хүүхэд харах үйлчилгээний төвүүд нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу (2-р зүйл) байгуулагдсан ба үйл ажиллагаа явуулдаг, тэгээс таван насны нярай болон бага насны хүүхдийг асран хүмүүжүүлдэг байгууллага.
  • Хүүхэд харах цагууд бол 07:30—16:00 цаг хүртэл, нэмэлт асаргаа шаардлагатай хүүхдүүдэд 19:30 хүртэл уртасгасан асрамжийн үйлчилгээ үзүүлдэг. Зарим байгууллагууд уртасгасан шөнийн цагаар хүүхэд асрах эсвэл 24 цагийн хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг.
  • Хүүхэд асрах төвүүд 0—2 насны хүүхэд асрах сургалтын хөтөлбөр, 3—5 насны Нури сургалтын хөтөлбөрийг дагаж мөрддөг. Тэд нярай ба бага насны хүүхдүүдийг эрүүл, аюулгүй амьдрах, биеэ зөв авч явахад сургаж, тэдний бие бялдар, нийгэмшил, хэл шинжлэл, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
  • Хүүхэд харах үйлчилгээний сарын төлбөр нь хүүхэд асрах цаг, нас, хүүхдийн асрамжийн газрын төрлөөс хамаарч өөр өөр байдаг. Засгийн газрын дэмжлэг нь тэгээс хоёр хүртэлх насны хүүхдэд (олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдийг оруулаад) 394 000-аас 540 000 вон, гурваас таван настай хүүхдэд (олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдийг оруулаад) Нури сургалтын хөтөлбөрт сар бүр 280 000 вон, 12 нас хүрээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 587 000 вон олгодог.

(2)Цэцэрлэг

  • Цэцэрлэг нь гурваас таван настай хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх боловсролын байгууллага.
  • Хичээлийн хөтөлбөр нь дөрвөөс таван цаг үргэлжилдэг бөгөөд үүнийг хичээлийн дараах хөтөлбөрөөр өдөрт 8 ба түүнээс дээш цаг хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Цэцэрлэгийн нөхцөл байдал, эцэг эхийн нэмэлт хүүхэд асрах хүсэлтээс шалтгаалан хүүхэд харах үйлчилгээг заримдаа уртасгасан цагаар үзүүлдэг.
  • Цэцэрлэг нь хүүхдүүдийг эрүүл бие саруул ухаантай иргэн болгон өсгөн бойжуулахыг гол зорилгоо болгох бөгөөд биеийн тамираар хичээллэж эрүүл энх байх, бусадтай ойлголцох, нийгмийн харилцаанд орох, урлагийг ойлгож мэдрэх, байгальтай харьцах зэрэг 5 салбарын хичээлээр сургалтаа явуулдаг. Ихэвчлэн өөрсдийн биеэр хийж үзэж танин мэдэх нэгдсэн сргалт хэлбэрээр сургалтаа явуулдаг.
  • Гурваас таван насны хүүхдэд сар бүр сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Улсын цэцэрлэгт сар бүр 100 000 вон, хувийн цэцэрлэгт сар бүр 280 000 вон.
Мэдэхэд илүүдэхгүй
Олон соёлт гэр бүлийн хүүхдийн бодлого хэрэгжүүлдэг сургууль(цэцэрлэг)

Олон соёлтой боловсролын сургууль (цэцэрлэг) гэж томилогдсон цэцэрлэгүүд бүх нярай ба бага насны хүүхдүүдэд олон соёлтой байх мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд Нури сургалтын хөтөлбөрөөр дамжуулан тоглоомд суурилсан олон соёлын боловсролыг санал болгодог. Мөн олон үндэстний нярай ба бага насны хүүхдүүдэд хэл ба суурь боловсрол гэх мэт тусгайлсан боловсрол олгодог. Та нутаг дэвсгэрийнхээ олон соёлт боловсролын бодлогын сургуулиудын (цэцэрлэг) талаарх мэдээллийг хотын/аймгийн боловсролын газар эсвэл Олон соёлт боловсролын үндэсний төвөөс (www.edu4mc.or.kr) авах боломжтой.

02Хүүхэд асрах төлбөр, нялх хүүхдийн сургалтын төлбөр, эцэг эхийн тэтгэмж, гэрээр хүүхэд асрах тэтгэмжид үзүүлэх дэмжлэг

Бага сургуульд орохын өмнө нярай ба бага насны хүүхдүүд (0—5 нас) хүүхэд асрах төв (0—5 нас) эсвэл цэцэрлэгт (3-аас 5 нас) хамрагдах боломжтой бөгөөд төрөөс хүүхэд асрах, цэцэрлэгийн төлбөрийг насны бүлэгт тохирсон хэлбэрээр олгодог.
Хүүхдээ асрамжийн газар, цэцэрлэгт явуулдаггүй эцэг эхчүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор эцэг эхийн мөнгө (бэлэн мөнгө) ба гэрээр хүүхэд асрах тэтгэмж олгодог.

(1)Яслийн төлбөр

Цэцэрлэг (хүүхэд асрах төв) нь 0-ээс 5 хүртэлх насны хүүхдийг асран хүмүүжүүлдэг байгууллага. Хүүхдийн асрамжийн газрын төлбөрт төрөөс дэмжлэг үзүүлдэг.

Хамрагдах нөхцөл

Бага ангид орохоосоо өмнө хүүхэд асрах төвд хандсан 0—5 насны хүүхдүүд дараах шалгуурыг хангасан тохиолдолд хүүхэд харах үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт авах боломжтой.

  • Өрхийн орлого, хөрөнгийн түвшингээс үл хамааран тэгээс хоёр хүртэлх насны хүүхдэд (олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдийг үүнд оруулна) 394 000—540 000 вон, 3—5 хүртэлх насны хүүхдэд Нури хөтөлбөрт (олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдийг оруулна) сард 280 000 вон, сургуульд элсээгүй арван хоёр нас хүрээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сард 587 000 воны мөнгөн тэтгэмж олгодог.
(Нэгж : вон)
지원 대상 표 : 구분, 지원단가, 장애아보육료, 비고를 포함한 표입니다.
Ангилал Тэтгэмжийн дүн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлбөр Тайлбар
0 насны хүүхдийн тэтгэлэг 540,000 587,000 -
1 насны хүүхдийн тэтгэлэг 475,000
2 насны хүүхдийн тэтгэлэг 394,000
3—5 насны хүүхдийн тэтгэлэг 280,000
  • 2020 оны 3 сараас эхлэн хүүхэд асрах, харах үйл ажиллагааг дэмжих системийг шинэчилснээр үндсэн хүүхэд харах, асрах(07:30~16:00) төлбөрийг улсаас хариуцан нэмэлтээр хүүхэд өнжүүлэх шаардлагатай бага насны хүүхдийг илүү цагаар харах асрах үйлчилгээг ашиглахад 1 цаг бүрт илүү цагын хүүхэд өнжүүлсний төлбөрт дэмжлэг үзүүлнэ
  • Хүүхдийн асрамжийн төлбөрийн тэтгэлэгийг 5-аас доош насны хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэмлэхтэй (бүртгэлийн гэрчилгээ) гэр бүлийн орлогын түвшингээс үл хамааран олгодог. Онцгой тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу, тусгай боловсрол эзэмшихээр сонгогдсон гурваас таван насны хүүхдүүд тусгай боловсрол олгох шаардлагатай гэсэн онош ба үнэлгээний хариу ирүүлсэн тохиолдолд дэмжлэг авах боломжтой. Мөн, ирүүлсэн эрүүл мэндийн гэрчилгээнд тахир дутуугийн зэргийг заавал заах шаардлагагүй, харин гэрчилгээн дээрх эрүүл мэндийн дүгнэлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний халамжийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай боловсролын тухай хуулийн тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний төрөл, шалгуурыг хангасан байх ёстой.
Хүсэлт гаргах

Асран хамгаалагч (эцэг эх, эсхүл бусад асран хамгаалагч) нь өөрийн оршин суугаа газрын eup, myeon, эсхүл dong нийгмийн үйлчилгээний төвд очиж эсхүл онлайнаар халамжийн цахим хуудас Bokjiro (www.bokjiro.go.kr)-т зочилж өргөдөл гаргаж болно. Гэхдээ бүртгэлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь уг халамжид бүртгүүлэх хүсэлтэй бол заавал биечлэн ирэх ёстойг анхаарна уу. (онлайн өргөдөл гаргах боломжгүй)

    Асран хүмүүжүүлэгч
    Сум, баг, хорооны ИҮ Төв
    Асран хүмүүжүүлэгч
    Ясли
Бэлтгэх бичиг баримт

Нийгмийн даатгалын тэтгэмж (нийгмийн үйлчилгээний эрхийн бичиг) өргөдлийн (шинэчилсэн найруулга) маягт, хүүхэд асрах хугацааг сунгах хүсэлт гаргасан шалтгаан, холбогдох шалтгаанаар дагалдах бичиг баримт, Үндэсний Аз Жаргалын Картын өргөдлийн маягт, хувийн зээлийн мэдээллийг үзэх, өгөх, ашиглах зөвшөөрлийн маягт.


Эрх бүхий хүмүүст Иргэний аз жаргалын карт олгодог бөгөөд үүнийг хүүхэд асрах зардлаа төлөхөд ашиглах боломжтой (төрийн тэтгэмжийх картын дансанд шууд байршуулдаг)

(2)Хүүхдийн боловсролын зардлын тэтгэмж

Хамрагдах хүмүүс
지원 대상 표 : 연령, 구분, 지원범위를 포함한 표입니다.
Нас Ангилал Хамрах хүрээ
3-5 Сургалтын төлбөр Үндсэн, улсын болон хувийн цэцэрлэгт хамрагдаж буй гурваас таван насны бүх хүүхдэд эцэг эхийн орлогын түвшингээс үл хамаарна
Хичээлийн дараах сургалтын төлбөр Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлийн дараах хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдэд (найман цаг, эсвэл асран хамгаалагчийн гэрээгээр зургаан цаг, өдөр тутмын ердийн сургалтын хөтөлбөрийг оруулаад)
  • БНСУ-ын иргэншилгүй хүүхдэд, хүүхдийн боловсролын зардлын тэтгэмж олгохгүй. (дүрвэгсэдийн хүүхдэд олгохыг зөвшөөрнө)
Тэтгэмжийн хэмжээ
(Нэгж : вон)
지원 금액 표 : 구분, 연령, 지원액을 포함한 표입니다.
Ангилал Нас Олгох мөнгө(сар)
Улс•нийтийн цэцэрлэг Хувийн цэцэрлэг
Хүүхдийн сургалтын төлбөр 5 100,000 280,000
4
3
Хичээлийн дараах сургалтын төлбөр 3-5 50,000 70,000
Тэтгэмж олгох үе шат
  • (Хүсэлт гаргах) Асран хамгаалагч нь хүүхдийн оршин сууж буй газрын суурин, баг, хорооны Иргэдэд үйлчлэх төвд очиж хүсэлт гаргах юм уу, интернэтээр хүсэлт гаргах боломжтой.(www.bokjiro.go.kr) цахим хуудас руу орж цахим өргөдөл бөглөнө. (Шийдвэрлэх) Тэтгэмжид хамрагдах хүүхдийн төрсөн он сар өдрийг шалган үзнэ. (Тэтгэмж олгох) Тэтгэмжид хамрагдсан гэр бүл хувиасаа төлөх ёстой мөнгийг яслид тушаах
  • (Дэмжлэг тэтгэмж) Цэцэрлэгийн ирцийг шалгасны дараа нярай хүүхдийн сургалтын төлбөр болон сургуулийн дараах хөтөлбөрт дэмжлэг үзүүлдэг.
    • Эрхийг нь шалган баталгаажуулж, дэмжлэгийн хэмжээг цахим картаар (Үндэсний аз жаргалын карт) шалгадаг/хэрэглэдэг.

(3)Эцэг эхийн тэтгэмжийн дэмжлэг

Эцэг эхийн тэтгэмжийг хүүхэд төрүүлэх, асран хүмүүжүүлсний улмаас алдсан орлогыг нөхөх, мөн асран хамгаалагчийн асаргаа чухал ач холбогдолтой хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон бага насны хүүхдийн асрамжинд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог.

Дэмжлэгийн нөхцөл :
1 хүртэлх насны хүүхдүүд
Дэмжлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл :
1 нас хүрээгүй хүүхдэд сард 1 сая вон, 1 настай хүүхдэд сард 500,000 вон
Төлбөрийн арга :
Хүүхдийг гэрээр хүмүүжүүлэхэд зориулсан бэлэн мөнгө, өдөр өнжүүлэх, бүтэн цагийн хүүхэд асрах газар ашиглах эрхийн бичиг.
  • Эрхийн бичгийн дэмжлэгийн хэмжээ нь эцэг эхийн тэтгэмжийн мөнгөнөөс бага байвал зөрүүг бэлэн мөнгөөр ​​нөхөн олгоно.
Өргөдөл :
Эцэг эх/асран хамгаалагчид нялх, бага насны хүүхдийн засаг захиргааны халамжийн төвд (олон нийтийн төв) очиж эсвэл онлайнаар (www.bokjiro.go.kr эсвэл “Bokjiro” гар утасны аппликейшнээр дамжуулан) өргөдөл гаргаж болно.

(4)Хүүхэд гэрээр харсны мөнгөн тэтгэмж

Дэмжлэгийн нөхцөл :
24—86 сартай (бага сургуулийн өмнөх насны) хүүхэд асрах газар, цэцэрлэгт явдаггүй, бүтэн өдрийн турш хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэггүй (0—23 сартай хүүхдэд эцэг эхийн тэтгэмж олгоно)
  • Солонгосын харьяалалгүй нярайн хувьд гэрт нь асрах дэмжлэгийн олговор олгогдохгүй болно. (цагаачдын хувьд хамаарахгүй.)
Тэтгэмжийн хэмжээ
(Нэгж : вон)
지원 금액 표 : 연령 별 양육수당, 농어촌 양육수당, 장애아동 양육수당을 포함한 표입니다.
Хүүхэд асрах тэтгэмж Хөдөө аж ахуй, загас агнуурын бүс нутагт хүүхэд асрах тэтгэмж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох хүүхэд асрах тэтгэмж
Нас Хэмжээ Нас Хэмжээ Нас Хэмжээ
24~85 сартай 100,000 24~35 сартай 156,000 24~35 сартай 200,000
36~47 сартай 129,000 36~85 сартай 100,000
48~85 сартай 100,000
  • Бага сургуульд орох жилийн 2 сар хүртэл олгогдоно
Тэтгэмж олгох өдөр :
Сар бүрийн 25-ны өдөр (тус өдөр нь амралтынөдөр эсвэл баяр ёслолын өдөр таарвал өмнөх өдөр нь олгоно)
Олгох арга
  • Бэлэн мөнгөөр олгох(хүүхэд болон эцэг эхийн банкны дансанд хийнэ)
    • Тухайн хүүхдийн эцэг эх нь хүүхэд асран хүмүүжүүлэх төслийн хүрээнд( тэтгэмжийн хүрээнд) багтаж буй тохиолдолд
  • Хот, сум, хороон дарга тухайн дансыг ашиглаж болно гэдгийг баталгаажуулсны дараа тэтгэмжийн мөнгийг данс руу шилжүүлнэ.
Хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тэтгэмж олгох арга
  • Сарын 15-наас өмнө нүүсэн бол (15-ны өдөр хүртэл) : Шинээр нүүж очсон хот, сум, дүүргийн даргын шийдвэрээр олгоно.
  • Сарын 16-наас хойш нүүсэн бол(16-ны өдрөөс эхлэн) : Хуучин амьдарч байсан хот, сум, дүүргийн даргын шийдвэрээр олгоно
Хүүхэд гэрээр асарсны мөнгөн тэтгэмжинд хамрагдсан бол тэтгэмж авах өргөдөл гаргасан өдрөөс, тухайн хүүхэд бага сургуульд орох насанд хүрэх жилийн 2 дугаар сар хүртэл тэтгэмж олгоно. Сүүлийн сарын тэтгэмжийг олгохдоо өдрөөр тооцохгүй бүтэн сараар нь тооцож олгоно.
  • Тэтгэмж авах хугацаа тооцох: Хүүхдийн төрсөн жил + 7 дахь жилийн 2 дугаар сар хүртэл(Сургуулийн өмнөх)
Сонгох хэмжүүр
  • Гагцхүү хөгжлийн бэрхшээлийн бүртгэлтэй хүүхэд мөн газар тариалан ба загасны аж ахуйн тосгоны хүүхдийн мөнгө нь уг газрыг зөвшөөргдсөн хэмжээнд таарч байгаа тохиолдолд олгох болно.
선정기준 표 : 구분, 양육수당, 농어촌양육수당, 장애아동양육수당을 포함한 표입니다.
Ангилал Хүүхэд гэрээр харсны мөнгөн тэтгэмж Тариалан, загас агнуур эрхэлдэг хөдөө орон нутгийнханд зориулсан тэтгэмж​ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асрах тэтгэмж
Тавигдах нөхцөлШаардлагатай баримт бичгүүд Эцэг эх болон хүүхдийн нэрээр нээлгэсэн хадгаламжийн дэвтрийн хуулбар Хөдөө аж ахуй/загасчин өрхийн хүүхдүүд​
(хөдөө аж ахуй, загас агнуурын аж ахуйн нэгжийн гэрчилгээ гэх мэт)​
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх"
Хүсэлт гаргах
  • Хүүхдийн асран хамгаалагч нь оршин суугаа газрынхаа юп, мён, донг, (хотхоны) олон нийтийн үйлчилгээний төвд эсвэл онлайнаар хүсэлт гаргаж болно. (www.bokjiro.go.kr )

(5)Хүүхдийн тэтгэмж

7-гоос доошны насны хүүхэд өсгөхөд гарах зардлыг хөнгөвчилж, хүүхдийн үндсэн эрх ашиг ба халамжийг нэмэгдүүлэхэд тусална.

Хамрагдах хүрээ :
7-гоос доош насны хүүхэд(0~83 сар)-д олгоно.
Тэтгэмжийн хэмжээ :
1 хүүхдэд сард 100.000 вон олгоно.
  • Орон нутгийн захирагч(Энэ тогтоолоор тогтоосон тохиолдолд орон нутгийн мөнгөн дэвсгэртээр олгох боломжтой)
  • Хүүхэд 90-ээс дээш хоногоор гадаадад байх тохиолдолд тэтгэмж олгохгүй
Тэтгэмж авах хүсэлт гаргах арга
  • Асран хамгаалагч болон итгэмжлэгдэгч нь хүүхдийн иргэний үнэмлэх дээрх хаяг буюу оршин суугаа газарт хамаарах хороо хорины Иргэдийн төвд хүсэлт гаргана.
  • Богжиру сайт болон гар утасны аппликейшнаас онлайнаар хүсэлт гаргах боломжтой(online.bokjiro.go.kr)
  • Онлайн хүсэлтийг зөвхөн хүүхдийн асран хамгаалагч болох эцэг эх нь л гаргах боломжтой ба бусад асран хамгаалагчын хувьд заавал биечлэн ирж хүсэлт гаргана
Хүсэлт гаргах хугацаа :
Төрсний бүртгэл хийлгэсний дараа хэзээ ч хүсэлт гаргаж болно.
  • Төрсөн өдөртэй нийлээд 60 өдрийн дотор хүүхдийн тэтгэмж авах хүсэлт гаргахад төрсөн өдөр нь хамаарах сараас тооцож олгоно.

(6)Хүүхэд харах үйлчилгээний хөтөлбөр

Эцэг эх нь хоёулаа ажилладаг гэр бүлийн 12-оос доош насны хүүхдийг гэрт нь очиж хардаг хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр эцэг эхчүүдийн хүнд ачаанаас хөнгөлж, цэцэрлэг яслид хамрагдаж чадахгүй үлдсэн хүүхдүүдийг асран халамжилж, боловсрол олгох зорилготой улсаас хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

Хамрагдах хүн
  • БНСУ-ын иргэншилтэй 3 сараас дээш 12-оос доош насны хүүхэд
Хэрэгжүүлэгч байгууллага
  • Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг үзүүлдэг 231 байгууллага
Хөтөлбөрийн агуулга
  • Хагас цагийн үйлчилгээ: Гурван сартайгаас арван хоёр нас хүртэлх хүүхдэд зориулсан зарим үйлчилгээнд сургууль/яслийн газраас авах, хүргэж өгөх, сургууль/яслийн материал бэлтгэхэд туслах, эцэг эхийг ирэх хүртэл түр хүүхэд асрах, тоглох цаг, бэлдсэн хоол, хөнгөн зууш зэрэг багтана.
  • Бүхэл өдрийн хүүхэд асрах үйлчилгээ: Гурваас гучин зургаан сартай нярайд бүтэн өдрийн турш үйлчилгээ үзүүлдэг
  • Өвчний халдвартай хүүхдэд үзүүлэх тусгай тусламж үйлчилгээ: 3 сартайгаас 12 нас хүртэлх насны хүүхдийг халдварт өвчний улмаас гэрт нь хамгаалах зорилготой эмнэлгийн тээвэрлэлт, асаргаа сувилгааны тусгай дэмжлэг.
Үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргах арга

Үйлчилгээг авах хүсэлт гаргах(Хүсэлт гаргасан хүний нэр дээрх Гүгмин Хэйнбуг карт гаргуулах)

  • Засгийн газраас өгөх тэтгэмжид хамрагдахгүй хүн
  • Гишүүнээр элсэх

    Хүүхэд харахад туслах хөтөлбөрийн цахим хуудас(idolbom.go.kr)-д гишүүнээр элссний дараа жинхэнэ гишүүн болох хүсэлт тавина

  • Жинхэнэ гишүүн болохыг зөвшөөрөх (Холбогдох үйлчилгээг үзүүлэх байгууллага)
  • Засгийн газрын тэтгэмжид хамрагдагч
  • Хорооны иргэдэд үйлчлэх төвд биеэр очих

    Хүүхдийн бүртгэлтэй хаягаар харьяалагддаг эуп, миэн эсвэл донг гэх олон нийтийн төвд зочилж, төрийн дэмжлэг авах хүсэлт гаргана уу. Хэрэв эцэг эх хоёулаа ажил олгогчийн үндэслэсэн Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалд хамрагдсан ажилтан эсвэл эцэг эх нь өрх толгойлсон эцэг эхийн гэр бүлийг дэмжих тухай хуулийн дагуу үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан ажил олгогчоор бүртгүүлсэн өрх толгойлсон эцэг эх бол та Бокжиро вэбсайт (www.bokjiro.go.kr)-аас төрийн дэмжлэг авах хүсэлт гаргаж болно.

  • Хариуг мэдэгдэх(Шуудан болон мессеж ээр авах)
  • Гишүүнээр элсэх

    Хүүхэд харахад туслах хөтөлбөрийн сайт(idolbom.go.kr)-д гишүүнээр элссний дараа жинхэнэ гишүүн болох хүсэлт гаргана

  • Үйлчилгээ авах хүсэлт гаргах

    Цахим хуудаснаа хүссэн өдөр цагаа бүртгүүлэн үйлчилгээ авах боломжтой.

  • Төлбөр төлөх

    Гүгмин Хэйнбуг карт ашиглан өөрийн төлөх ёстой төлбөрийг төлнө.
    *Тусгай данс ашиглагч үйлчилгээг ашиглахаас 1 өдрийн өмнө өөрийн төлөх төлбөрийг төлөх тусгай данс руу шилжүүлнэ

  • Үйлчилгээг ашиглах
  • Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хамгийн ойрын хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас лавлах буюу Хүүхэд харах үйлчилгээний цахим хуудаснаас (idolbom.go.kr) үзэж болно. Мөн Danuri Helpline 1577-1366 утсаар лавлан мэдэж болно
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”