Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1644-6621
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Солонгосын боловсролын систем

  • Home
  • Хүүхдийн боловсрол
  • Солонгосын боловсролын систем

Солонгосын боловсролын систем

01Боловсролын ерөнхий тогтолцоо

Солонгос улсын боловсрол бага сургууль (6 жил), дунд сургууль (3 жил), ахлах сургууль (3 жил), их дээд сургууль (4 жил) (мэргэжлийн дээд сургууль 2 жил) гэсэн тогтолцоотой. Бага сургуулийн 6 жил, дунд сургуулийн 3 жилийн сургалт нь албан ёсны сургалт хэмээн тооцогдох бөгөөд үнэ төлбөргүй байдаг

02Боловсролын менежмент

Солонгост хичээлийн жилийг хоёр семестрт хуваадаг. Эхний семестр нь 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хичээлийн өдрүүд, амралтын өдрүүд, сургалтын хөтөлбөрийг харгалзан сургуулийн захирлын тогтоосон өдрийг хүртэл үргэлжилнэ. Хоёр дахь семестр нь эхний улирлын сүүлийн өдрийн маргааш эхэлж дараа жилийн 2-р сарын сүүлчийн өдөр дуусна. Ерөнхийдөө эхний семестр 3-р сарын эхээр эхэлдэг бол 2-р семестр 8-р сарын сүүлээс 9-р сарын эхээр эхэлдэг. Бага, дунд, ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр нь стандарт сургалтын хөтөлбөр, өөрөө санаачилсан бүтээлч сургалтын үйл ажиллагаа гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

03Цагаач түүхтэй оюутнуудад зориулсан боловсролын тусламж

Солонгос хэлний хичээл (Солонгос хэлний ангид зочлох, Солонгос хэлний анхан шатны сургалт гэх мэт)

Бага, дунд, ахлах сургуулиуд нь цагаач гаралтай оюутнууд, тэр дундаа сургуулийн насны цагаач сурагчид ба гадаад оюутнуудад солонгос хэл, соёлыг сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор солонгос хэлний хичээлийг санал болгодог. Улсын хэмжээнд буй 359 сургуульд 526 солонгос хэлний анги байдаг (2024 оны байдлаар), хэрэв таны хүүхдийн сургууль солонгос хэлний хичээл заагаагүй бол солонгос хэлний ангид орж, эсвэл орон нутгийн сургуулиудын солонгос хэлний анхан шатны сургалтаар дамжуулан солонгос хэлийг сурах боломжтой. Та өөрийн нутаг дэвсгэрт байгаа солонгос хэлний хичээлийг хот/аймгийн боловсролын газар эсвэл Олон Соёлт Боловсролын Үндэсний Төвөөс (www.edu4mc.or.kr)авах боломжтой.

Бүгдэд зориулсан солонгос хэл, Солонгос хэлний сургалтын онлайн хөтөлбөр

Бүгдэд зориулсан солонгос хэлтэй (korean.edunet.net) сургуулийн насны цагаач сурагчид болон гадаад сурагчид зэрэг цагаач сурагчид нь компьютер, таблет зэргийг ашиглан солонгос хэлний мэдлэгийн түвшингээ тогтоож, хүссэн үедээ хаана ч тохируулсан агуулгаар солонгос хэл сурах боломжтой. Таны хүүхэд Солонгос хэлний ангид элссэн эсэхээс үл хамааран ашиглах боломжтой.

Хос хэлний сургалт

Хос хэлний боловсролыг хөнгөвчлөх, сайжруулахын тулд хос хэлний сурах бичиг, цахим ном боловсруулж, түгээдэг. Хос хэлээр илтгэх тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Та MiraeAsset Парк Хён Жү сан (foundation.miraeasset.com) эсвэл Олон соёлт боловсролын үндэсний төвийн портал (www.edu4mc.or.kr)-д зочилж, хос хэлний сурах бичгийн цахим номын хувилбарыг (Ээж, аавтай хамт сурах хэл* гэх мэт) татаж авах боломжтой. Хос хэлээр илтгэх тэмцээн оролцогчдоо сургуулийн болон орон нутгийн тэмцээнүүдээр шалгаруулдаг бөгөөд үндэсний тэмцээн жил бүрийн 12-р сарын эхээр зохиогддог.

  • Мирае Асет Пак Хён Жү санд хятад, вьетнам, япон, тагалог дөрвөн хэлийг суулгасан, харин олон соёлт боловсролын портал дээр орос, камбож, тайланд, монгол, индонези таван хэлийг суулгасан.
Бакалаврууд Цагаач түүхтэй оюутнуудад зөвлөгөө өгдөг

Цагаач түүхтэй, академик үндсэн ур чадвар дутмаг, солонгос хэлний мэдлэггүй оюутнуудыг сургуульдаа дасан зохицож, эрдмийн ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах зорилгоор бакалаврын оюутнуудтай ганцаарчлан уулзуулдаг. Бакалаврын түвшний зөвлөгч нь сургуулиа төгсөөд эсвэл сургуулийнхаа амралтын үеэр цагаач мэргэжилтэй суралцагчийн суралцдаг сургууль эсвэл төвд зочилж, сургуулийн амьдралд дасан зохицох талаар сургамж өгөх, сургах зэргээр дэмжлэг үзүүлдэг. Та сургууль эсвэл олон нийтийн хүүхэд асрах төвөөр дамжуулан өргөдөл гаргаснаар хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Мэдэхэд илүүдэхгүй!
Олон соёлын тусгай сургууль

Сургууль завсардсан, хувийн онцлогт тохирох сургалтыг хүсэх олон соёлт сурагчид зориулсан тусгай сургууль байдаг

다문화 대안학교 : 학교명, 학교급, 특징, 교육비, 문의처를 포함한 표입니다.
Сургуулийн нэр Сургуулийн түвшин Онцлог Сургалтын төлбөр Лавлах утас
Жигүчун сургууль (Сөүл Гүру дүүрэг) (www.globalsarang.com) Бага сургууль · Дунд сургууль · Ахлах сургууль
  • Солонгос, англи, 2 дахь гадаад хэлийг зэрэг сурах олон хэлний тусгай сургалт явуулдаг
Төлбөргүй 02-6910-1004
Сөүл Дасум аялал жуулчлалын ахлах сургууль (Хуучнаар Сөүл Дасум сургуульш Сөүл Жунну дүүрэг) (www.sds.hs.kr) Ахлах сургууль
  • Ажилд орох чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн сургалт болон солонгос хэлний сургалт явуулж, аялал жуулчлалын контент, аялал жуулчлалын үйлчилгээний хичээл заадаг
Төлбөргүй 070-8685-7798
Солонгосын Политек Дасум ахлах сургууль (Чүнбүг Жэчон) ( dasom.kopo.ac.kr) Ахлах сургууль
  • Технологи эзэмших, ажилд орох чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн сургалт явуулж, компьютер техник, , ухаалаг цахилгааны хичээл заадаг. Нийт сурагч дотуур байранд байрладаг.
Төлбөргүй (Дотуур байр төлбөргүй) 043-649-2800
Инчон Ханнүри сургууль (Инчон Намдун дүүрэг) (segyero.icesc.kr) ·Бага ·дунд ·ахлах сургууль
  • Солонгос хэлний сургалт болон төрөл бүрийн тусгай хөтөлбөр(сурлага сайжруулах, мэргэжилтэй танилцах, танин мэдэхүйн үйл ажиллагаа) явуулдаг
  • Бага сургуулийн 5-р ангиас эхлэн дотуур байранд байрлах боломжтой
Бага, дунд сургууль : Төлбөргүй Ахлах сургууль : төлбөртэй (Дотуур байрны төлбөр тусдаа) 032-442-2104
032-442-2109
Хэймиль сургууль (Ганвон муж, Хунчон сум) (haemillschool.com) Дунд сургууль
  • Дотуур байртай жижиг сургууль(Анги бүрт 20 хүн)
  • Олон соёлт сурагч ба олон соёлт бус сурагчдийн нэгдсэн сургалт
  • Солонгос хэлний сургалт болон хос хэлний сургалт(хятад хэл, япон хэл)
  • Ногооны талбайд ногоо тарих зэрэг үйл ажиллагаа
Төлбөргүй (Дотуур байрны төлбөр тусдаа) 033-433-8761
Гадаад хүүхдүүдийн сургууль

Гадаад иргэдийн хүүхдүүд, гадаадад 3-аас дээш жил амьдарч байгаад буцаж ирсэн солонгос иргэдийн хүүхэд, солонгос хэлний чадвар муу зэргээс шалтгаалан энгийн сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй Солонгосын харьяат болсон иргэний хүүхдийг сургах сургуулийг гадаад хүүхдүүдийн сургууль гэж нэрлэдэг. Одоо гадаад хүүхдүүдэд зориулсан 38 сургууль үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнээс Сөүлд 17, Гёнги аймагт 6, Бүсанд 5, Инчонд 2, Гённамд 2, Дэгүд 2, Дэжон, Гуанжү, Үльсан, Ганвонд тус бүр 1 сургууль байдаг

  • Улсын хэмжээнд гадаадын сургуулиудын одоогийн байдлыг жил бүр Боловсролын яамны цахим хуудсанд байршуулдаг.
Элсэхэд тавигдах шаардлага
  • Эцэг эх болон эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн байх тохиолдолд
  • Гадаадад 3-аас дээш жил оршин суусан солонгос улсын иргэн(давхар иргэншилтэй хүн хамаарна)
  • Дараах шалтгааны улмаас энгийн сургуульд үргэлжлүүлэн сурахад хүндрэлтэй Солонгосын харьяат гадаад иргэний хүүхэд(Сургуулийн зохион байгуулалтын хорооны шалгалтаар тогтоогдсон байх хэрэгтэй)
    • Солонгос хэлний чадвар дутмагаас хичээлийг гүйцэж чадахгүй байгаа сурагч
    • Соёлын ялгааны улмаас сургуульд дасан зохицож чадахгүй байгаа сурагч
    • Бусад шалтгаанаар тухайн сургуульд үргэлжлүүлэн суралцах бололмжгүй сурагч
Элсэлтийн журам
  • Элсэлтийн шалгалтыг сургууль бүр явуулдаг тул та элсэлтийн тодорхой арга, шаардагдах бичиг баримт, элсэлтийн хугацаа гэх мэт мэдээллийг сургууль бүрээс урьдчилан лавлах ёстой.
  • Боловсролын яамны цахим хуудаснаас (www.moe.go.kr) Гадаадын сургуулийн байдалд заасан гадаад сургууль бүрийн холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг авна уу.
  • Боловсролын яамны вэб сайт –> Бодлого –> Гадаадад (Гадаадад суралцах) Боловсрол –> Хайлтын самбарт
  • “Гадаадын сургууль” гэж бичнэ үү⦁ Дэвшилтэт үйлдвэрлэлийн авъяаслаг шинэчлэлийн тухай тусгай хуулийн дагуу Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний сайдын томилогдсон дэвшилтэт үйлдвэрүүдэд ажиллаж буй гадаадын авьяастнуудын насанд хүрээгүй хүүхдүүд БНСУ-д гадаадын сургуулиудад элсэн суралцах боломжтой.
  • K-Tech Pass өргөдөл ба журмын талаархи лавлагаа, мэдээлэл : ☎ 02-3460-7388 / www.kotra.or.kr/ck_kor
Гадаадын сургалтын байгууллага болон гадаад хүүхдүүдийн сургуулийн нэгдсэн мэдээллийн цахим хуудас
  • Гадаадын боловсролын байгууллага ба гадаадын сургуулиудын иж бүрэн танилцуулгын үйлчилгээний цахим хуудас (www.isi.go.kr) нь гадаад сургууль тус бүрийн оюутны тоо, багш нарын тоо, ажил мэргэжлийн замнал, сургалтын төлбөр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”