Бага сургуулийн сургалтын хөтөлбөр зургаан жил үргэлжилдэг. Хүүхдүүд зургаан нас хүрсэн өдрийн дараагийн жил (солонгосын найман нас хүрсэнтэй тэнцэнэ. Солонгост хүүхдүүд төрсөн жилдээ нэг нас хүрч, дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр нас хүрдэг. 2016 оны 12-р сарын 31-нд төрсөн хүүхдүүд 2017 оны 1-р сарын 1-нд хоёр нас хүрнэ.) Бага ангид элсэх хугацаа 3-р сарын 1-ээс эхлэх хэдий ч сурагчид тав, долоон нас хүрсэн өдрөөс хойш элсэж болно. Бага боловсролыг заавал эзэмших шаардлагатай бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Солонгос улсын иргэд хүүхдүүдээ бага ангид бүртгүүлж, төгсөх хүртэл нь хамруулах ёстой. Хүүхдээ бага сургуульд сургахгүй байгаа Солонгос улсын иргэн эцэг эхчүүдэд торгууль ногдуулдаг.
01Хөтөлбөр
Бага сургуулийн сургалтын хөтөлбөр нь хичээлийн сургалт, бүтээлч туршлагын үйл ажиллагаа зэргээс бүрддэг бөгөөд өдөр тутмын амьдрал, суралцахад шаардлагатай үндсэн дадал зуршил, суурь чадварыг төлөвшүүлэх, түүнчлэн ёс суртахууны зөв зан чанарыг төлөвшүүлэх зорилготой. Сурагчдын нэг ба хоёрдугаар ангид сурдаг хичээлүүд нь солонгос хэл, математик, сахилга баттай амьдрал, ухаалаг ба сайхан амьдрал зэрэг багтдаг. Гурваас зургаадугаар ангийн сурагчид солонгос хэл, нийгэм судлал/ёс суртахууны боловсрол, математик, байгалийн ухаан/практик урлаг, биеийн тамир, урлаг (хөгжим/урлаг), англи хэлээр хичээллэдэг. Бүтээлч туршлагын үйл ажиллагаа нь оюутнууд сургалтын үйл ажиллагаанд сурсан зүйлээ хэрэгжүүлж, дадлага хийдэг хичээлээс гадуурх үйл ажиллагаа юм. Сонгон шалгаруулалт ба өөрөө удирдах ёсны үйл ажиллагаа, клубын үйл ажиллагаа, ажил мэргэжлийн үйл ажиллагаа (тав, зургадугаар ангийн хувьд сайн дурын үйл ажиллагаа, клубын үйл ажиллагаа ба ирээдүйн ажил мэргэжлийн үйл ажиллагаа) зэргээр дамжуулан сурагчид өөрсдийнхөө хувь хүний онцлог, авъяас чадварыг нээж илрүүлж, нийгмийн амьдралд шаардлагатай амьдралын үндсэн ур чадвар, иргэний ухамсарыг төлөвшүүлдэг. Бага сургуулийн хичээл 40 минут үргэлжилдэг бөгөөд ихэвчлэн нэгдүгээр ба хоёрдугаар анги дөрөв, таван үетэй байдаг бол гурав, зургаадугаар анги нь тав, зургаан үетэй байдаг.
02Бага сургуульд элсэн орох
(1)Бага сургуулийн элсэлтийн мэдээлэл
Бага сургуульд элсэх хүүхэд сургуульд элсэх гэж байгаа тухайн оныхоо өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрийн хооронд 6 нас хүрсэн хүүхэд байх бөгөөд 3 сард бага сургуульд элсэн орно.
Сургуульд оройтож элсэж байгаа зэрэг өмнөх жилд элсэж чадаагүй хүүхдүүд сургуульд элсэх(явах) хүүхдэд хамаарна. Сургуульд наснаасаа эрт ороод сурч буй хүүхэд үүнд хамрагдахгүй. - 2022 онд нэгдүгээр ангид элсэгчид: 2015 оны 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд
(2)Элсэлтийн үе шат
Бага сургуулиуд дараах таван үе шатын дагуу элсэлтээ явуулдаг
-
- Элсэгч хүүхдий г бүртгэлд оруулах (10. 31 хүртэл)
- Харьяа хороо хорин
-
- Наснаасаа эрт элсэж байгаа болон элсэх хугацаагаа хойшлуулахыг хүссэн хүүхдүүдийг бүртгэх (10.1~12.31 хүртэл
- Эцэг эх болон асран хамгаалагч
-
- Элсэн орохыг мэдээлэх (12.20 хүртэл)
- Харьяа хороо хорин
-
- Элсэн орох
- Бага сургуул
-
- Бэлтгэл цугларалт
- Бага сургууль
Улсын болон хувийн бага сургууль нь дээрхитэй адил үе шатыг дамжилгүй сургууль нь сурагчдыг шууд сонгож авна. Элсэлтийн хугацаа ч сургуулиасаа шалтгаалаад өөр байж болох бөгөөд хүүхдээ элсүүлэх гэж буй улсын болон хувийн бага сургуульд биеэрээ очих эсвэл цахим хуудас руу орон элсэх хүсэлт гаргаж болно.
- Улсын бага сургууль гэдэг нь боловсролын болон багшийн дээд сургуулийн харьяа бага сургуулийг хэлэх ба хувийн бага сургуулийн талаар мэдээлэл авахыг хүсвэл хамгийн ойрын Боловсролыг дэмжих газарт хандаарай.
(3)Урьдчилан элсэх ба элсэлтээ хойшлуулах
Хүүхдээ хугацаанаас өмнө сургуульд оруулах, мөн сургуульд оруулахыг нь хойшлуулах хүсэлтэй эцэг эх жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суугаа газрынхаа хороо хорин, иргэдийн төвд хүсэлт гаргах хэрэгтэй.
Эрт элсэх болон элсэлтээ хойшлуулах зорилтот хүмүүс
- Урьдчилан элсэх : Тухайн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрийн хооронд төрсөн сар өдрөөрөө 5 нас хүрч буй урьдчилан элсэх хүсэлтэй хүүхэд (зөвхөн 1 жилээр урьдчилж элсэх боломжтой)
- Дээр дурдсанаас гадна 2022 онд нэгдүгээр ангид 2016 оны 1-р сарын 1-ээс 2016 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг элсүүлсэн.
- Элсэлтээ хойшлуулах: : Тухайн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрийн хооронд төрсөн сар өдрөөрөө 6 нас хүрч буй хүүхэд элсэлтээ хойшлуулахыг хүсэж байвал
- Эцэг эхчүүдэд хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх хугацааг 2015 онд төрсөн хүүхдүүдийнхээс нэг жилээр хойшлуулахыг зөвшөөрсөн.
- Урьдчилан элсэх болон элсэлтийг хойшлуулах нь эцэг эхийн сонголт бөгөөд сонголтоо хийхийндлдт т өмнө сайн бодож шийдвэрээ зөв гаргах хэрэгтэй.
(4)Гадаадын харьяат хүүхдүүдийг хамруулах
Солонгост бага сургуульд элсэх насанд хүрсэн тохиолдолд иргэншил, оршин суугаа визний ангиллаас үл хамааран сурах эрхтэй.
Сурагчийн хилээр орж гарсан тухай тодорхойлолт, гадаад иргэний бүртгэлийн тодорхойлолт, сурлагатай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн оршин суугаа газрынхаа харьяа сургуулийн тойрогт багтах бага сургуулийн захиралд сургуульд элсэх өргөдөл гаргана. - Хилээр орж гарсан тухай, гадаад иргэний бүртгэлтэйг тодорхойлох баримт бичиг бүрдүүлэх боломжгүй тохиолдолд байрны түрээсийн гэрээ, оршин сууж байгааг нотлох баримт бичгээр орлуулж болно..
- Сургуулийн баримт бичиг : Төгсөлтийн гэрчилгээ, сургуульд сурч буй тухай тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт гм
- Олон соёлт гэр бүлийн эцэг эхэд зориулж хүүхэд сургуульд элсэх, өөр сургуульд шилжих тухай мэдээллийг хялбарчлан оруулсан ‘Хүүхдээ сургууль оруулах‘ гарын авлагыг 12 орны хэлээр хэвлэн гаргадаг. Олон соёлын сургалтын портал(www.edu4mc.or.kr)-аас татан авах юмуу олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс лавлана уу:
03Сургуульд орох бэлтгэл
Сургуульд орох нь хүүхдийн хувьд маш их баяр хөөртэй үйл явдал боловч бас нэг талаар тэднийг тодорхой хэмжээний сэтгэлийн дарамтанд оруулдаг. Эцэг эх нь хүүхдээ сургуульдаа дуртай явж, тэнд байх хугацаагаа баяр хөөртэй өнгөрүүлж, сургуулийн амьдралд хурдан дасан зохицоход нь тусалж сэтгэл санаагаар дэмжиж байх хэрэгтэй.
- Хувцас :
- Хүүхдээ сургуульд явуулахдаа биед эвтэйхэн хөнгөн хувцас өмсүүлж заншаарай.
- Цүнх :
- Нуруундаа үүрдэг, хэт том бус цүнх бэлдээрэй. Хэт их хээ хуартай, моод загвар хөөсөн цүнхнээс илүү энгийн цэвэрхэн цүнх бэлдэж өгөх нь зүйтэй.
- Харандаа, үзэгний сав, балруул :
- Үзэгний сав эрээн мяраан бус энгийн байх нь зүгээр. Тоглоомтой үзэгний сав авч өгөхөөс зайлсхий. Анх сургуульд орж байгаа хүүхдэд 2B харандаа(тод балтай) хэрэглэх нь зохимжтой байдаг. Хоёроос гурван харандаа, нэг ширхэг балруул байхад болно. 0,5 харандааг том ангид орсон үедээ хэрэглэх нь зүйтэй.
- Дэвтэр :
- 1,2-р ангийн хүүхдэд зориулан гаргасан хичээлийн дэвтэр байдаг ба тэдгээрээс авч өгөхөд болно. Харилцах дэвтэр, тэмдэглэлийн дэвтрийг урьдчилан бэлдэж өгөх хэрэгтэй бөгөөд бусад дэвтрийг ангийн багшийн зааврын дагуу бэлтгэнэ. (Жишээ) Цээж бичгийн дэвтэр г.м
- Тосон харандаа ба өнгийн харандаа :
- 1-р ангийн хүүхдэд 12 өнгийнх байхад болно.
- Гутлын уут ба ангид өмсөх кет :
- Гутлын уут нь пүүз багтах хэмжээтэй байх хэрэгтэй ба ангид өмсөх кет нь цагаан, хар хөх, цайвар хөх зэрэг олон өнгөтэй байдаг. Ангид өмсөх кетийг гутлын дэлгүүр юм уу сургуулийн ойролцоох бичиг хэрэгслийн дэлгүүрээс худалдан авч болно. Хөлөнд эвгүй юм уу томдсон кет авч өгч болохгүй. (Кетээ хувийн эд зүйл хадгалах хайрцганд хийх бол гутлын уут авах шаардлагагүй.)
Мэдэхэд илүүдэхгүй!
Сургуульд орохоосоо өмнө заавал сурах зүйлс
- Сургуулийнхаа нэрийг цээжилж хэлэх
- 가Гэрийнхэн болон өөрийнхөө нэрийг бичих
- Эгшиг, гийгүүлэгч сурах
- Үндсэн тоо сурах(1~10)
- Өнгийн харандаа, тосон харандаа, хайч, баллуур хэрэглэж сурах
- Өнгийн харандаагаар дугуй, хөндлөн, босоо шугам зурах
- Өнгө цээжлэх
- Өөрийнхөө эд зүйлийг бусдынхаас ялгаж сурах
- Гэрийн хаяг, утасны дугаарыг цээжлэн утсаар залгаж, утас авч сурах
- Хооллох ёсонд суралцах
04Сургуулийн амьдралд дасан зохицоход туслах
Сургуулийн талаар таатай сэтгэгдэл төрүүлэх
- Сургуулиас айдаг хүүхэд байдаг. Ийм хүүхдийг сургууль дээр нь урьдчилан дагуулж очоод хичээл хийдэг анги танхим, үзүүлэн самбарыг тайлбарлан харуулж сургуульд явах сонирхолтой гэдгийг ойлгуулна.
- Сургууль дээр дагаж мөрдөх ёстой дүрэм журам байдгийг урьдаас хэлж ойлгуулна.
- Олон найз, ах, эгч нартай болно гэдгийг хэлж ойлгуулна.
Багш бол сургуульд сурахад тусалдаг хүн
- Багш бол хүүхдүүдэд мэдэхийг хүссэн зүйл, мэдэх ёстой зүйлийг зааж өгдөг хүн гэдгийг хэлж ойлгуулна.
- Багш ямар хүүхдэд дуртай байдаг талаар бас ярьж өгөөрэй. (сургуулийн дүрэм сайн сахьдаг, амалснаа биелүүлдэг хүүхэд г.м)
Өөрт оногдсон ажлаа өөрөө хийх
- Хүүхдэд хичээлийн хэрэгслийнх нь жагсаалтыг гарган өгч, тэдгээрийг цүнхэндээ ямар дэс дараагаар нь хэрхэн хийх, цэгцлэх аргыг заан өгч, давтуулан хийлгэснээр хүүхэд өөрийнхээ эд зүйлсийг хайрлан хямгадах, цэвэрч нямбай байдалд суралцна. (нүүр гараа угаах, эд зүйлээ өөрөө цэгцэлж цэвэрлэх, бие засах өрөөг зөв хэрэглэх зэрэг ч үүнд багтана)
Эрүүл биед саруул ухаан оршино
- Хүүхдэд амьсгалын замын болон чих хамар хоолойн төрлийн эмгэг байгаа эсэхийг урьдчилан шинжлүүлж эмчлүүлнэ.
- Хүүхэд ямар нэгэн хоол хүнсний харшилтай юм уу ямар нэг өвчинөөр өвчилсөн байгаа бол багшид нь энэ тухай урьдчилан мэдэгдэнэ.(сүүний харшил, диатиз, гэдэсний үрэвсэл г.м)
Сургуульдаа аюул осолгүй явж ирэх тухай заах
- Явган явахын ач тусыг ойлгуулах. Гэр сургууль хоёрын хооронд явган явахад тохиромжтой замыг зааж өгөх
- Ямар нэг аюул осолд орохгүйн тулд замаар явахдаа баруун гараа барьж явах ёстойг, мөн замын гарц, гэрлэн дохионы учрыг сайтар хэлж ойлгуулах
- Автобусанд дугаарлан зогсож суух журамтайг мэдүүлэх
- Автобуснаас буугаад автобусны урдуур болон хойгуур зам гарч болохгүйг анхааруулах
- Гүүрэн гарц, хонгилон гарцаар зам гарахыг заах
- Гарцаар зам хөндлөн гарахдаа гүйхгүй байх
- Замын зохицуулагчийн зааврыг дагах ёстойг хэлж ойлгуулах
- Зам гарч эхлэх үед нь гэрлэн дохио солигдох юм бол буцаж байрандаа очих, хэрвээ замын голоос хэтэрч явсан бол хурдан гарах
Мэдэхэд илүүдэхгүй!
Хичээлийн дараах сургалтын хөтөлбөр
Сургуулийн дараах хүүхэд асрах, хичээлээс гадуурх сургалтын үйлчилгээг хичээлийн бус цагаар ч гэсэн үзүүлдэг. Мөн хичээлээс гадуурх хичээл (бага сургууль), орон нутгийн хүүхдийн төвүүд, өсвөр үеийнхний сургуулийн дараах академи, тосгон дундын асрамжийн төв, сургуулийн дараах хүүхэд асрах газар (хүүхэд асрах газар) зэргээр дамжуулан бага ангийн сурагчдад зориулсан хичээлээс гадуурх/суралцах үйл ажиллагаа, гэрийн даалгаврын зааварчилгааг өгдөг. Санхүүгийн бэрхшээлтэй гэр бүлүүд эдгээр байгууллагад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Мэдэхэд илүүдэхгүй!
Хичээлийн дараах сургалт болон асран хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд
방과후 보육 및 교육서비스를 제공하는 기관 : 구분, 교육부, 보건복지부, 성평등가족부를 포함한 표입니다. | Ангилал | Боловсролын яам | Эрүүл мэнд, Халамжийн яам | Эмэгтэйчүүд, Гэр бүлийн яам |
| Хөтөлбөрийн нэр | Үргэлж хаврын сургууль ※ 2024-25 онд эрчимтэй дэмжлэг авах боломжгүй ангиудад одоо байгаа сургуулийн дараах болон хүүхэд асрах үйл ажиллагааны түвшинд дэмжлэг үзүүлэх | “Да Хамгэй” өдөр өнжих төв | Орон нутгийн хүүхдийн төв | Өсвөр үеийнхний хичээлийн дараах сургалт хариуцсан академи |
| Хамрах хүрээ | Зорилтот бага сургуулийн сурагч ※ Жил бүр эрчимтэй дэмжлэг авах эрх (’24) 1-р анги → (’25) 1-2-р анги → (’26) Бага ангийн бүх сурагчид | 6~12 нас | 18 нас хүртэлх | Бага сургуулийн 4~дунд сургуулийн 3-р анги |
| Хамрах шалгуур (Орлого) | Зорилтот бага сургуулийн сурагч (байхгүй) | Эцэг эх нь хоёулаа ажил хийдэг айл (байхгүй) | Нийгмийн сул давхарга (Дундаж жишиг орлогын 100%-иас доош) | Эмзэг давхаргад нэн тэрүүнд тэтгэмж олгоно |
| Тэтгэмжийн хэлбэр | (’24) 1-р ангид тохируулсан хөтөлбөрийг өдөр бүр 2 цагийн турш үнэ төлбөргүй явуулдаг; (’25) бага сургуулийн 1-2-р анги; | Ашиглалтын төлбөрийг өөрөө хариуцна (Хөтөлбөрт оролцох зэрэг сард 100.000 вон, хөнгөн хүнсний зардлыг тусад нь өөрөө хариуцна.) | Үнэ төлбөргүй (Орлогын түвшин бүрээрх ашиглалтын зардал 50.000 воны дотор хариуцна) | Үнэ төлбөргүй |
| Ажиллах цаг | Хичээлийн улиралд | Өглөө хичээл эхлэхээс өмнө, хичээлийн дараа хүссэн цаг хүртэл (20.00 цагаас хэтрэхгүй); | 14~19 цаг | 14~19 цаг | Хичээл тарсны дараа~21 цаг |
| Сургуулийн амралтаар | Нөхцөл байдлаас шалтгаалсан бие даасан байдал; | 09~18 цаг | 12~17 цагыг оруулаад 8 цагаар ажиллана | Нөхцөл байдлаас шалтгаалан чөлөөтэй |
| Тэтгэмжийн агуулга | Чанартай тохируулсан хөтөлбөрөөр хангах | Хичээлийн дараах өдөр өнжих, хөтөлбөрт тэтгэмж үзүүлнэ. | Асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа соёл, сэтгэлзүйн дэмжлэг, орон нутгийн нийгэмтэй холбох гм | Танин мэдэхүйн үйл ажиллагаа, дзавтлагын төлбөрт дэмжлэг зүүлэх, хоооор хангах, зөвлөгөө өгөх |
Мэдэхэд илүүдэхгүй!
‘Цахим сургалт’ онлайн сургалтыг дэмжих сайт
Цахим сургалт сайт нь бага сургуулийн 1-р ангиас дунд сургуулийн 3-р анги хүртэлх сургалтын контент, багшийн сургалтын материал, үнэлгээ, зэрэг материалаар үнэгүй хангадаг. Сурагчид хаанаас ч өөрөө хичээлээ хийж болох ба багш нар кибер анги нээн онлайн болон оффлайн хичээлдээ ашиглаж болно.