Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1644-6621
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Их дээд сургуулийн боловсрол

  • Home
  • Хүүхдийн боловсрол
  • Их дээд сургуулийн боловсрол

Их дээд сургуулийн боловсрол

Солонгосын их дээд сургуулиудад дөрвөн жилийн хугацаатай их дээд сургууль, 2-3 жилийн коллежууд багтдаг. 4 жилийн коллежид мэргэжлийн боловсролоос илүүтэй үндсэн сургалт орж, 2 жилийн коллеж нь ажлын байртай холбоотой мэргэжлийн ур чадвар эзэмшүүлдэг. Их сургуульд элсэхэд өргөдлийг дүнг үндсэн сонгон шалгаруулалт болгон ашигладаг ээлжийн элсэлт, мөн коллежийн суралцах чадварын шалгалтын оноог сонгон шалгаруулалт болгон ашигладаг тогтмол элсэлтээр хүлээн авдаг. Оюутны сонгон шалгаруулах арга нь сургууль, сонгон шалгаруулах үйл явц, элсүүлэх нэгжээс хамааран ялгаатай байдаг тул оюутнууд өргөдөл гаргахаасаа өмнө их дээд сургууль бүрээс танилцуулсан элсэлтийн удирдамжтай танилцах ёстой. Зарим их, дээд сургуулиуд "хоёр гадаадын иргэн эцэг эхтэй гадаадын иргэн", "гадаадад байгаа солонгос иргэн", гадаадын иргэн, Солонгост бага, дунд сургуулийн боловсролтой тэнцэх хэмжээний сургалтын хөтөлбөрийг(12 жил) дүүргэсэн иргэншил авах зөвшөөрөлтэй хүн зэрэг "олон соёлт гэр бүлийн хүүхдүүд"-д "гадаадад байгаа солонгосчууд болон гадаадын иргэдэд зориулсан тусгай элсэлт"-д хамрагдах боломжтой элсэлтийн процессыг хэрэгжүүлдэг.

01Их дээд сургуулийн төрөл

Их дээд сургууль нь 4 жилийн сургалттай ба худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, боловсролын их сургууль, мэдээлэл технологийн их сургууль болон цахим дээд сургууль , 2~3 жилийн мэргэжлийн дээд сургууль, коллеж гэж бас бий.

대학의 종류 표 : 구분, 내용을 포함한 표입니다.
Ангилал Агуулга
Их сургууль Дотроо мэргэжлийн олон салбарыг хамарсан тэнхим факультеттай энэ сургуульд ахлах сургууль төгссөн сурагчид хамгийн ихээр элсэн ордог.
Үйлдвэрлэлийн дээд сургууль Голчлон аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг сургууль
Боловсролын(Багшийн) дээд сургууль Бага болон дунд сургуулийн багшийг бэлтгэдэг дээд сургууль
Мэргэжлийн дээд сургууль Нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэдэг сургууль
Зайны сургалттай дээд сургууль Зурагт, компьютер гэх мэт харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хаана ч хичээл хийж болох зайны сургалттай дээд сургууль
Техник технологийн дээд сургууль Үйлдвэрийн ажилчин нь үйлдвэрий н талбар дээр мэргэжлийн мэдлэг, технологий г эзэмших боломжтой дээд сургууль

02Сургалтын тэтгэлэг

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нь үндэсний, улсын, хувийн их сургууль эсэхээс шалтгаалж өөр өөр байдаг бөгөөд сурагчид төлбөрөө төлөх ёстой. Засгийн газар болон их дээд сургуулиуд санхүүгийн хүндрэлтэй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодог. Засгийн газраас олгодог томоохон тэтгэлэгт Үндэсний тэтгэлэг, Их сургуулийн Оюутны ажил-сурлагын Тэтгэлэг багтдаг. Хүлээн авагч нь дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж буй Солонгос иргэд юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын оюутны тусламжийн сангийн вэб сайтаас (www.kosaf.go.kr) авах боломжтой.
Оюутнууд оюутны хотхонд ба гаднах тэтгэлэгт хамрагдахын тулд, одоогийн их сургуулийнхаа тэтгэлэгт дэмжлэг үзүүлэх хэлтэст хандаж, тэтгэлгийн төрөл, өргөдөл гаргах аргын талаар янз бүрийн мэдээлэл авах боломжтой.

(1)Улсын тэтгэлэг

Эрх :
Хэсэг 9* ба түүнээс доош сургалтын төлбөрийн дэмжлэгийн хэсэгт багтдаг, эрдмийн зэрэглэлийн шалгуурыг хангасан дотоодын их дээд сургуульд элсэн суралцсан Солонгос иргэд.
  • Оюутан өөрөө болон гэр бүлийнх нь орлого, хөрөнгө, зээлийн талаарх материал(Нийгмийн баталгааны мэдээллийн систем)-ээр тооцоолон сарын орлогын зөвшөөрөгдөх хэмжээнээс шалтгаалан хүн бүрээр тэтгэмжийн ангиллыг шийднэ.
Дэмжлэгийн хэмжээ :
Орлого нь 9-р доод хэсэгт ба түүнээс доош орлоготой сурагчдад чиглэсэн санхүүгийн тусламжийн доод хэсгийн ялгавартай дэмжлэг.
2025 онд үндэсний эрдмийн тэтгэлгийн дэмжлэгийн ангилал (Төрөл I ба олон хүүхэдтэй гэр бүл)-ийн жилийн дэмжлэгийн дээд хэмжээ
(нэгж: арван мянган вон)
유형 소득구간별 연간 지원금액 표 : 구분, 기초·차상위, 1~8구간 별 지원액을 포함한 표입니다.
Ангилал Үндсэн болон хоёрдогч орлоготой 1-р доод хэсэг 2-р доод хэсэг 3-р доод хэсэг 4-р доод хэсэг 5-р доод хэсэг 6-р доод хэсэг 7-р доод хэсэг 8-р доод хэсэг 9-р доод хэсэг​
Төрөл I Бүрэн
сургал
тын
төлбөр
570 420 350 100
Олон хүүхэдтэй өрх 1дэх, 2дох хүүхэд 570 480 450 135
3-аас олон хүүхэдтэй Бүрэн сургалтын төлбөр 200
Тэтгэлэгт хамрагдах арга :
Солонгосын оюутны тусламжийн сангийн вэбсайт (www.kosaf.go.kr) эсвэл түүний гар утасны апликейшн
Тэтгэлэг хүсэх хугацаа :
Хичээлийн улирал болгоны сүүл болон шинэ хичээлийн улирал эхлэхийн өмнө болон дараа
  • 2025 оны эхний семестрийн өргөдөл гаргах хугацаа : (эхний бүртгэл) 2024. 11. 21 ~ 12. 26, (хоёр дахь) 2025. 2. 4 ~ 3. 18
  • 2025 оны хоёрдугаар семестрийн өргөдөл гаргах хугацаа: (1-р шат) 2025 оны 05-р сараас 06-р сар хүртэл, (2-р ээлж) 2025 оны 08-р сараас 09-р сар хүртэл

(2)Оюутны улсын хөдөлмөрийн тэтгэлгийн тухай

Тавигдах шаардлага :
Дотоодын их дээд сургуульд элсэн суралцаж, 8 эсвэл түүнээс доош хэсэгт санхүүгийн тусламж авч буй C0 ба түүнээс дээш дүнтэй (100 онооноос 70 ба түүнээс дээш) Солонгос улсын оюутан
Тэтгэлэг :
Их дээд сургуулийн оюутанд сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгийг нь олгож сурч боловсрох, авьяас чадвараа дээшлүүлэх боломжоор хангах зорилготой тус тэтгэлэг нь оюутны хөдөлмөрийг үнэлэх системээр тооцоолон олгогддог
  • Цагийн хөлс : (сургууль дотор) 10,030 вон, (сургуулиас гадна) 12,430 вон
  • Хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн их цаг: (хичээлийн улирал) долоо хоногт 20 цаг, (амралт) долоо хоногт 40 цаг
  • Хичээлийн улирлын үеэр оройн анги буюу ичнээ ангийн оюутан долоо хоногт 40 цаг ажиллах боломжтой.
Тэтгэлэгт хамрагдах арга :
Солонгосын сургалтын тэтгэлгийн сангийн цахим хуудас(www.kosaf.go.kr)
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”